Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлгөөн боллоо

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Там­гын газар орон нутгийнхаа хөгж­лийн бэрхшээлтэй иргэдийн зөв­лө­­гөөнийг “Хөгжлийн төлөө хамт­даа” уриатайгаар энэ сарын 25-нд зохион байгууллаа.

Сэлэнгэ аймгийн хувьд 4640 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 59.4 хувь нь өвчний улмаас, 29 хувь нь төрөлхийн, 11.6 хувь нь осол гэмт­лийн шалтгаанаас болсон хэмээн дүгнэжээ. Зөвлөгөөнд Италийн АИФО ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон “Тэгш дүүрэн” үндэсний хөтөлбөрийн газар, ХБИ-ын холбооны удирд­лага, мэргэжилтнүүд урилгаар оролц­соноос гадна сум бүрээс хоёроос доошгүй төлөөлөл оролцож, тулгам­даж буй асуудлаа ярилцлаа.

Зөвлөгөөнөөр аймгийн “Тэгш дүүрэн” хорооны 2010 оны үйл ажил­лагааны тайлан, Монголын хөгж­лийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос баримталж байгаа бод­лого, олон улсын энэрэлийн бай­гууллагын үйл ажиллагааны мэдээлэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдййн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, нийгмийн хамгаалал, даатгалын талаар хэрэгжүүлж бай­гаа арга хэмжээ зэрэг өргөн хүрээ­тэй асуудлуудыг авч хэлэлцлээ. Зөв­лөгөөнд оролцогчид хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах нэгдсэн сүлжээтэй болох, хамтарч ажил­лах зэрэг санал санаачилга гаргаж, зөвлөгөөнөөс гаргах шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэхээ мэдэгд­лээ.

Р.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж