Ахмад гаалийн ажилтнуудаа хүлээн авч, уулзав

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Ахмад гаалийн ажилтнуудаа хүлээн авч, уулзав

Монгол улсын  Гаалийн байгууллагын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймгийн Гаалийн газар ойг угтсан ажлын хүрээнд “Ахмад гаальчдаа сонсъё” теле уулзалтыг энэ сарын 11-ны өдөр зохион байгуулав.

Энэ үеэр ахмад гаальчдаа хүлээн авч өөрсдийнх нь болон өмнөх үеийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан ажлын багаж хэрэгсэл, түүхэн холбогдолтой эд өлгийн зүйлээр гаргасан үзэсгэлэнг сонирхууллаа.

Теле уулзалтанд ахмад гаальч С.Лувсандаш, Ж.Ухнаа,  А.Чулуунбаатар, Д.Паламсүрэн, Г.Хандмаа, н. Амгалан, н.Нарантуяа нар оролцож залуу үедээ хандан өөрсдийн ажил амьдралд тулгарч байсан хүндрэл бэрхшээл, сургамжит дурсамжаас хуваалцлаа.

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж