Аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн боллоо

Баянхонгор аймгийн 2011 оны насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийтдээ 24 багийн 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа  сорин оролцсон юм. Өлзийт, Баянлиг, Галуут, Байдраг, Богд, Шинэжинст зэрэг сумдаас баг тамирчид оролцож “хүч нэмсэн нь” урьд жилүүдийнхээс илүү онцлог, өрсөлдөөнтэй боллоо хэмээн тэмцээнд оролцогчид ярив.

Эрэгтэй баг тамирчдаас сүүлийн таван жил дараалан аймгийн аваргаар тодорсон Богд сумын баг тамирчид энэ жил дахин аваргаар тодорлоо.

Удаах байрыг Шинэжинст сум, Номундалай цогцолбор сургууль, МСҮТ-ийн баг тамирчид эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов. Харин эмэгтэй тамирчдын төрөлд тэргүүн байрыг Батсуурь дасгалжуулагчтай Өлзийт МСҮТ, Баян-Ойт цогцолбор сургуулийн баг тамирчид эзэлсэн бол удаах  байрыг аймгийн МСҮТ, Нийгмийн Даатгалын хэлтсийн баг тамирчид тус тус эзэлсэн байна. Тэмцээний шилдэг дасгал¬жуулагчаар МСҮТ-ийн биеийн тамирын багш Мөнхтулга, шилдэг шүүгчээр БТСГ-ын шүүгч Отгонням нар шалгарсан байна. Энэ жил нийлбэр дүнгээр МСҮТ-ийн баг тамирчид аймгийн аваргаар шалгарч шилжин явах алтан цомыг гарджээ.Энэ жилийн тэмцээн Монгол улсын гавьяат дасгалжуулагч, спортын мастер, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Л.Цэдэнсодномын нэрэмжит болон зохион байгуулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж