Бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Дархан-Уул аймгаас төрсөн спортын аваргууд олон. Тэдний дунд зөвхөн жүдо бөхөөр гэхэд олимпийн наадмын хүрэл медальт, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУХМ, улсын шигшээ багийн дасгалжуулагч, Дэлхийн цомын аваргын алт, мөнгө, хүрэл медальт П.Нямлхагва гээд олон сайн тамирчид бий. Тэдгээр анхдагчуудын нэг болж, 1984 оноос эхлэн энэ спортоор хичээллэж, Дархан спортын ордноос амжилт, алдрын гараагаа эхэлсэн ОУХМ П.Нямлхагвын нэрэмжит өсвөр үеийн төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Дархан хотод эхэллээ. Тэмцээнд гэхэд Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн нийт 10 баг, 220 тамирчин хүүхдүүд өрсөлдөж байна. Төвийн бүсийн өсвөрийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй ес нийт 23 жинд өрсөлдөх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж