Баасан гаригийг архи, тамхигүй тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Баасан гаригийг архи, тамхигүй тэмдэглэнэ

Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүл мэндийг дэмжих сан,  “My Club” ТББ-тай хамтран “Аюулгүй, амар тайван орчин” аяны хүрээнд “Green Friday” буюу архи, тамхигүй баасан гариг үдэшлэгийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нд зохион байгуулахаар болжээ. Үдэшлэг “Metropolis night” клубт зохион байгуулагдах юм байна.

Зохион байгуулагчдын зүгээс дээрх үдэшлэгийг эрүүл, эерэг амьдралын хэв маягийг залуусын дунд сурталчлах, эрүүл, хүчирхэг монгол залуу хүний шинэ имижийг дэмжих, залуусын ухамсарт архи, тамхи, мансууруулах бодисгүйгээр баярлаж болдгийг таниулахад чиглэж байгаа аж. Мөн аюулгүй, амар амгалан орчин аянд дуу хоолойгоо нэгтгэх иргэд, байгууллагуудыг холбоход энэ үйл ажиллагааны зорилго оршжээ. Тиймээс үдэшлэгийн үеэр алхоколгүй коктейлыг сурталчилж бартендерийн шоу үзүүлбэр зохиох юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж