АНУ H-1B визний өргөдөл авч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

АНУ H-1B визний өргөдөл авч эхэллээ

Гадаадын нарийн мэргэжилтэй иргэдийг АНУ-д ажиллахыг зөвшөөрдөг H-1B визний өргөдлөө АНУ дөрөвдүгээр сарын 1-нээс авч эхэллээ. Энэ нь 2011 оны санхүүгийн жилийн өргөдөл бөгөөд АНУ-ын Конгресс аравдугаар сард эхлэх 2011 оны санхүүгийн жилд 65 мянган гадаадын иргэнд энэ төрлийн виз олгож болно гэж зөвшөөрсөн байна. H-1B ангиллын визтэй хүний гэр бүл АНУ-д хамт очиж болох ч өөрөө бас зохих хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй виз аваагүй бол ажил хийх эрхгүй. Тус визийг авдаг гадаадын мэргэжилтнүүдийн дийлэнх нь энэтхэгчүүд байдаг бөгөөд 2007, 2009 онд тус виз хамгийн их авсан арван компанийн зургаа нь Энэтхэгийн компани байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж