Уул уурхайнханд зориулсан яармаг болно

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Уул уурхайнханд зориулсан яармаг болно

Уул уурхайн хүний нөөцийн хөгжил төрийн бус байгууллага болон Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоотой хамтран ажиллах зорилгын хүрээнд “Хүн танихуйн нууц “ сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 9.30 цагт Улсын драмын  эрдмийн театрын байранд зохион байгуулах гэж байна. Уул уурхайн салбарт болон бизнесийн байгууллагад ажиллаж буй хүний нөөцийн менежер, ажилтнууд, хүний нөөцийн чиглэлээр ажиллах сонирхол бүхий мэргэжлийн бус хувь хүмүүст зориулж  чадварлаг багш профессорууд   сонирхолтой лекц уншихын зэрэгцээ бизнесийн байгууллагуудын хүний нөөцийн тэргүүн туршлага солилцох хэлэлцүүлэг явагдах гэнэ. Уулзалт  хэлэлцүүлэгийн үеэр уул уурхайн компаниудад өөрсдийн ажлын байрны эрэлт хэрэгцээг үнэлэх, хүний нөөцийн бүртгэл явуулах, ажлын байранд ажилтан авах боломж бүрдүүлэх үүднээс “Ажлын байр-2011” үзэсгэлэн яармаг гарах аж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж