“Оюутолгой” үйлдвэрлэгчдэд зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” үйлдвэрлэгчдэд зээл олгоно

“Оюутолгой” компани Өмнөговь аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний зээлийн хөрөнгийг “Хас” банкинд байршуулжээ. Энэхүү зээлийн эх үүсвэр бий болсноор 50 мянга гаруй хүн амтай Өмнөговь аймагт бизнес эрхлэгч хоршоод болон жижиг, дунд бизнес эрхлэгчид сарын нэг хувийн хүүтэй, 30 сая хүртэлх төгрөгийн бизнесийн зээл авах боломжтой юм байна. Мөн Монгол орны хөгжлийн нэгэн гарц болоод буй “Оюутолгой” ХХК-д бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэх түнш болох боломж нээгдэж байгаа гэнэ. “Оюутолгой” ХХК, “Хас” банкны хамтын ажиллагаа нь тус аймагт бизнесийн нэмүү өртгийг бий болгох, орон нутгийн бизнес эрхлэгчдэд олгогдсон давуу эрхийн дагуу тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мөн дотоодын нийт баялгийг өсгөхөд чиглэгдэж байгаа аж.   

Ж.ГЭГЭЭ    

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж