“Нүүдэлчдийн түүх, соёлын төв” –ыг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

“Нүүдэлчдийн түүх, соёлын төв” –ыг танилцуулна

Ерөнхийлөгчийн уулзалтын танхимд өнөөдөр “Дэлхийн нүүдэлчдийн түүх, соёлын төв” цогцолборын төслийг танилцуулах уулзалт болно. Энэхүү цогцолбор баригдсанаар түүх соёлын үнэт зүйлсийг хамгаалах, хадгалах олон асуудлыг цогцоор нь шийдэх бөгөөд түүх соёл, эдийн засгийн асар их ач холбогдолтой талаар уг цогцолборыг төслийг гаргасан ажлын хэсгийнхэн онцолж байгаа гэнэ.  Уг цогцолбор нь хотын 0 цэгээс 40 км, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас засмал замаар 24 км, Хөшигтийн хөндийд баригдах шинэ онгоцны буудлаас 30 км зайд байрлалтай байхаар төлөвлөгдөөд байгаа аж. Мөн Палеонтологийн музей, Хүннү судлалын музей, ХХ зууны монголчууд-Галерей, Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв музей, Эзэн Чингисийн музей, соёлын музей, спортын талбай, автомашины гараж, зогсоол, үйлчилгээний төв, захиргааны барилга, зочид буудал зэрэг 11 байгууламжтай байх. “Төв Азийн нүүдэлчдийн түүх, соёлын төв цогцолбор”-ын эхний шатны ажлыг 2010-2012 онд, хоёрдугаар шатыг 2013-2015 онд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байгаа юм.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж