Намаа бүртгүүлэх бэлтгэлд оржээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Намаа бүртгүүлэх бэлтгэлд оржээ

ИЗ-НН-ын зүгээс өнөөдөр хоёр нам нэгдсэн тухай намын удирдлагууд хэвлэлийн хурал хийлээ. Хурлаар намын дотоод бүтцийн өөрчлөлтийг танилцууллаа. Тус намын даргаар Д.Энхбат, Тэргүүн дэд даргаар С.Оюун, Дэд даргаар Э.Зоригт нар сонгогдон ажиллаж байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн.Харин ИЗ-НН нь дотроо зургаан Бодлогын хороо байгуулах болсон бөгөөд тэдгээрт Төсөв эдийн засгийн бодлогын хороог М.Хүрэлсүх, Хууль зүйн бодлогын хороог Э.Батбаяр зэрэг хүмүүс ахлан ажиллах болж байгаа талаар өнөөдөр мэдээллээ. Мөн намын Хяналтын зөвлөл нь нийт есөн гишүүнтэй ажиллах бөгөөд зөвлөлийн даргаар А.Энх-Амгалан сонгогдсон байна.

Хоёр намын нэгдлийг эсэргүүцэж МНН-ын дарга асан Д.Басандорж нар жагсаал цуглаан зохион байгуулах, хэвлэлийн хурал хийх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа. Энэ талаар ИЗ-НН-ын дарга Д.Энхбат тайлбарлахдаа, “энэ асуудлыг хангалттай ярьсан олон дахин давтах нь утгагүй” гэсэн юм. Харин намын Хууль зүйн бодлогын хорооны дарга Э.Батбаяр хэлэхдээ ”Нам нэгдэх асуудлыг эсэргүүцэж байгаа гишүүдэд намын Их хуралд оролцох урилга хүргүүлсэн, 26-ны өдөр намын хурал өглөө есөн цагт эхлэх үед утсаар ярьсан ирээгүй, тэдэнд хангалттай мэдэгдсэн” гэсэн юм.

Одоогоор ИЗ-НН-ын удирдлагууд намын нэрээ УДШ-д бүртгүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж