Льюис Хэмилтон хүүхэлдэйн кинонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Льюис Хэмилтон хүүхэлдэйн кинонд тоглоно

"Pussycat Dolls" хамтлагийн дуучин Николийн экс найз залуу болох
“Formula-1”-ийн шилдэг нисгэгчдийн нэг Льюис Хэмилтон дэлгэцэнд мөнхрөх
болжээ.Тэрбээр Disney Pixar-ын бүтээж буй “Cars 2” энимейшн кинонд дуу
оруулахаар болсон гэнэ. 2006 онд дэлгэцнээ гарч, box office-ыг тэргүүлж
байсан “Cars” киноны үргэлжлэл болох “Cars 2” кинонд 2008 оны
“Формула-1”-ийн дэлхийн аварга Хэмилтон уралдааны машины дүрд дуу
оруулах аж. Киноны гол дүр болох “Lightning McQueen” машины дүрд
Холливудын од Овен Уилсон дуу оруулах юм. Өөрийнхөө дүрийн талаар
Хэмилтон “хорон санаатай, зэвүүн” хэмээн Twitter хуусандаа бичжээ.

“Cars 2” энимейшн кино 2011 оны зургадугаар сарын 24-нд нээлтээ хийх юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж