Хятад гар утасны 853 сая хэрэглэгчидтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Хятад гар утасны 853 сая хэрэглэгчидтэй болжээ

Хятад улсын гар утасны хамгийн том оператор China Mobile –ийн гар утас хэрэглэгчдийн тоо өнгөрөгч нэгдүгээр сард 589,3 саяд хүрсэн тухай мэдээлсэн бөгөөд түүний дотор 3G утас хэрэглэгч 22,6 сая байгаа ажээ.
Тус  улсын гар утасны хоёрдагч том компани China Unicom 169,7 сая үйлчлүүлэгчтэй болсон ба тэдгээрийн 15,5 сая нь 3G хэрэглэгч юм байна.
China Telecom компанийн хувьд өнгөрөгч нэгдүгээр сард 94,1 сая гар утас хэрэглэгчидтэй болжээ.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж