Австрали долларын эрэлт ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Австрали долларын эрэлт ихэсчээ

Австрал долларын эрэлт нэмэгдэж байгааг  тус улсад хөрөнгө оруулалт ихэссэнтэй холбон тайлбарлаж байна.  Австрали долларын ам.доллартай харьцах ханш  29 жилийн дунджаас харахад хамгийн дээд хэмжээнд хүрсэн нь тус улсын түүхий эдийн худалдаа нэмэгдсэнтэй холбоотой аж. Лхагва гаригт нэг австрали доллар  1.0318 ам.доллартай тэнцсэн нь 1983 оноос хойшхи хамгийн өндөр ханш юм. Эдийн засаг нь хурдацтай өсч буй Хятад, Энэтхэг зэрэг орнуудад Австралийн түүхий эдийн экспорт нэмэгдсээр байгаа аж.  Инфляци бага, хүү өндөр зэрэг зах зээлийн таатай орчин нь Австралид  хөрөнгө оруулагчдыг олноор татах болжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж