“Tour Chessmaster” цомын төлөөх тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

“Tour Chessmaster” цомын төлөөх тэмцээн болно

Монголын аялал жуулчлалын салбарын “Tour Chessmaster” цомын төлөөх сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 9-нд “Чингис хаан” зочид буудалд болох гэж байна. Оюуны эрэлт хэрэгцээгээ хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, аялал жуулчлалын салбарт ажиллагсдын хамтын ажиллагааг шинээр бий болгох, бэхжүүлэх, танилцуулах зорилготой уг тэмцээн нь шатрын спорт сонирхдог аялал жуулчлалын салбарынханд нээлттэй ажээ. Тэмцээн швейцарь системээр нэг өрөг талдаа 15 минут тоглох бөгөөд мэргэжлийн шүүгч хөтлөн явуулна. Тэмцээний тэргүүн байрыг “Tour Chessmaster” цом, 200 мянган төгрөг дагалдах бол удаахь байрт шалгарсан тамирчдыг 50-100 мянган төгрөгөөр урамшуулах юм. Дашрамд дуулгахад, тэмцээнд оролцогчдыг ирэх сарын 8-ныг дуустал Аялал жуулчлалын үндэсний төвийн байранд бүртгэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж