Интернетийн шинэ эрин үе эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Интернетийн шинэ эрин үе эхэллээ

2004 оноос эхлэн бид бүхний хэрэглэж, ажиллаж сурсан интернетийн 2,0 эрин үе халаагаа өгч, шинэ эрин үеийн эхлэл тавигдаж эхэллээ. Гэхдээ вебсайтууд бидэнд видео дүрс бичлэгүүд, нийгмийн аливаа үйл ажиллагаа буюу анхаарал татсан зохион бүтээмжийн үйлчилгээгээ зогсоох гэж байгаа хэрэг огт биш юм.  Харин ч үйлчилгээ урьд урьдынхаасаа илүү гоё, оновчтой үйл ажиллагаатай болох нь. Энэ маань бид бүхний хэрэглэж эхлээд байгаа интернетийн cloud computing буюу “үүлэн дэх компьютерчлэлийн” үйл ажиллагааны эрин үеийн тухай яриа юм. Мэдээж интернетийн “үүл” хэмээх нэр томъёог тухайн улс орон өөрийн эх хэлэндээ тохируулан таарч тохирсон, нийтэд ойлгомжтой нэр томьёо өгч, дасч сурах байх.

2011 оны байдлаар мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн 53 хувь нь интернетийн “үүлнээс” үйлчилгээгээ хийлгэх болсон байна.
Үүлэнд ажиллана гэдгийг хэрхэн ойлгох вэ гэдгийг товч тайлбарлахад өндөр үнэ өртөг, хүчин чадалтай  компьютер худалдан авах шаардлагагүй болж, зөвхөн  таблет, ухаалаг гар утас, ердийн жирийн компьютер худалдан авч, ажлаа хийж болох боломж нээгдэж байгаа юм.

OnLive, Spotify, Nettlix программуудыг ашиглан видео тоглоом, дуу хөгжим зэргийг түвэггүй хүлээж авах болно.
“Үүлнээс” авах үйлчилгээнд давуу, дэвшилтэд талууд байгаа боловч сөрөг зүйлүүд бас байна.  Дэвшилтэд тал гэдэг нь өндөр үнэ өртөгтэй компьютерийн аппарат авах шаардлагагүй болж, хийж бүтээсэн зүйлээ хатуу дискэнд хадгалах гэж санаа зовохгүй болно. Бүх материалаа “үүлэнд” байрлуулж, бүх хүссэн үйлчилгээгээ үүлнээс авах болно.
Сөрөг тал нь гэвэл бид бүхэнд өөртөө хадгалан байлгах хувийн архив гэж байхгүй болно. Учир нь бүх материал “үүлэнд” хадгалагдах болно. Ажил хийж байх үеэр цахилгааны тасалдал зэрэг гэмтэл гарах үед урьдынх шиг хадгалагдан үлдэх боломж байхгүй болно. Мөн “үүлнээс” үйлчилгээ авсны тодорхой хэмжээний төлбөр төлдөг болох нь.

Эх сурвалж: Yahoo.es
Бэлтгэсэн Д.Пунцаг
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж