Аль Кайдагийн 500 гаруй дайчдыг устгажээ

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Аль Кайдагийн 500 гаруй дайчдыг устгажээ

АНУ-ын ТТГ-ын нисэгчгүй, алсын удирдлагатай онгоцнууд өнгөрөгч онд Пакистаны нутагт байрлаж буй Аль Каидагийн 581 дайчдыг устгасан бөгөөд тэдгээрийн дотор алан хядах үйл ажиллагаа явуулсан хэргээр АНУ-ын эрэн сурвалжилж байсан хоёрхон хүн байсан тухай The Washington Post сонинд даваа гаригт нийтлэгдсэн нэгэн мэдээнд дурджээ.
Уг сонинд нисэгчгүй  “Predator” онгоцнууд ерөнхийлөгч Барак Обамагийн үед урьд өмнө байгаагүй их хэмжээгээр үйл ажиллагаа явуулж байгаа боловч цэргийн чухал бай устгасан тоо хэмжээ нь цөөрсөн гэсэн судалгаа гарсан байна.
ТЕГ өнгөрөгч онд нисэгчгүй, алсын удирдлагатай онгоц 118 удаа удаа нисгэсэн бөгөөд зөвхөн нэг нислэг гэхэд л 1 сая долларын зардал гаргаж байсан нь одоо шүүмжлэлд өртөх гол шалтгаан болжээ.
New America Foundation судалгааны төвийн захирал Петер Берген Post сонинд өгсөн ярилцлагандаа “Хэдийгээр АНУ-ын аюулгүй байдалд тодорхой хэмжээгээр заналхийлэх боловч алагдсан дайчдын 94 хувь нь доод түвшний дайчид байсан” гэж ярисан аж.
Тагнуулын ерөнхий газар энэхүү мэдээллийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж