Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Тэмдэглэлт өдөр

Анх Докторын өдрийг 1933 оны гуравдугаар сарын 30-нд тэмдэглэжээ

1990 онд Конг-ресс ба Сенат хоёр Докторын үндэс-ний өдрийг (National Doctor’s Day) тогтоохоор шийдэн энэхүү баярыг  сэргээн 1991 онд хийжээ.

Энэ өдөр төржээ

Франсиско Гойя, Испанийн зураач, барчин (1746.03.30-1828.04.16)
Франсиско Хосе де Гойя-и-Лусьентес 1746 оны гуравдугаар сарын 30-нд Испанийн хойд нутгийн жижиг тосгонд төржээ. Гойя 13 настайдаа нутгийн зураачид шавь орсон, 1763 онд Мадрид хотноо ирж ордны зураач Франсиско Байеугийн сурагч болжээ. Тэрээр Пармын уран зургийн академийн уралдаанд 1771 онд оролцон домогт Ганнибалын тухай зурсан зургаараа хоёрдугаар байранд шалгарч байлаа. Сарагоса хотын сүмийн таазны зургийн захиалгыг 1772 онд авч 10 жилийн турш иржээ. 1773 онд Байеугийн дүү охинтой гэрлэсэн нь түүнийг уран сайхны хүрээнд байр суурьтай болоход нь тус болсон байна.  Гойя Мадридад 1774 онд ирж Хаантны нэхмэлийн үйлдвэрийн картон хэв дээр ажиллажээ. Кардон нь түүний дуртай материалуудын нэг байсан юм. Түүнийг 1780 онд Сан-Фернандогийн Хаантны академийн гишүүнээр сонгожээ. 1786 онд түүнийг хааны ордны зураачаар урьсан байлаа.  Хааныг нас барсны дараа шинэ хаан нь түүнд ордны зураач цол олгожээ. Гойя Мадридын язгуурнуудад хамгийн эрэлттэй зураач болсон юм. 1792-1793 онд тэрээр хүндээр өвчлөн бараг хараагүй болсон байв. Хэдэн сарын турш үхлийн ирмэгт байжээ.

Бие нь яльгүй засраад жижиг хэмжээний зургууд болон зөгнөлөөр бүтсэн хачин этгээд дүрийг зурах болсон байв. 1795 онд Байеу нас барсны дараа тэрээр Сан-Фернандогийн академийн уран зургийн салбарыг толгойлох болсон бөгөөд энэ үеэр төмөр барын зургаар оролдох болж “Капричос” нэртэй анхны 80 офортыг бүтээсэн нь түүний уран бүтээлийн оргил болсон гэж болно. Амьдралынхаа сүүлчийн жилүүдийг Францын Бордо хотноо өнгөрөөн 1828 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 82 насандаа өөд болжээ. Их зураачийн чандрыг эх оронд нь авчран өөрийнх нь зурсан сүмд нутаглуулжээ.

Энэ өдөр таалал төгсжээ
Иоганн Глаубиц, барокко стилийн суут уран барилгач (?-1767.03.30)
Иоганн Кристоф Глаубиц 1737 оны үед төржээ. Төрсөн он, сар, өдөр нь тодорхойгүй. Тэрээр Силезид төрсөн бололтой. Түүний эхэн үеийн уран барилгаас харахад Германы эхэн үеийн рококог санагдуулдаг. Харин түүнийг Өмнөд Германд суралцсан гэдэг.
1737, 1748, 1749 оны аймшигт гал түймэр Вильна хотын хуучин хэсгийг сүйтгэжээ. Глау-биц барилга байшинг шинээр бүтээх, засварлан сэргээх ажилд идэвхтэй оролцсон байна. Тэрээр 1737-1744 онуудад евангелист лютеран  шашны сүм хийдийн хожуу үеийн барокко стилийг бий болгожээ. Түүний зураг төслөөр Вильна хотын шашны янз бүрийн урсгалын сүм хийдийг барьж байв. Глауцийн бүтээлийн уран барилгууд Литва, Белорусьт олон байдаг. Түүний бүтээлийн онцлог нь Вильнийн гэх барокко юм.  Уран барилгач 1767 оны гуравдугаар сарын 30-нд Вильно хотноо насан эцэслэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж