Ливийн босогчид Триполийн зүг ойртож явна

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Ливийн босогчид Триполийн зүг ойртож явна

Ливийн босогчид Мамумар Каддафийн эх орон Сирт боомтыг эзэлсэн байна. Барууны эвслийн нисэх хүчний дэмжлэгтэйгээр тэд нийслэл Триполийн зүг давшиж байна. Энэ үеэр эвсэл түр командлалыг НАТО-д шилжүүлээд байна.
 
Ливийн лидер Мауммар Каддафийн эх орон боомт хот Сиртийг босогчид эзэлсэн тухай тэдний мэдээнээс үндэслэн ВВС дамжуулжээ. Ням гаригт олон улсын нисэх хүчин Сирт хотыг бөмбөгдсөн юм. Үүний өмнө уг хотод очсон гадаадын сэтгүүлчид тэнд Засгийн газрын цэрэг маш их байгааг хэлж байлаа. Хэрэв хотыг эзэлсэн гэх босогчдын мэдээлэл батлагдвал арми хотыг орхин зугтсан болж таарах нь.

Ливийн эрх баригчид хотыг эзэлсэн эсэхийг ба­тал­гаа­жуулаагүй байна. Зас­гийн газрын хэвлэлийн төлөө­­­­лөгч Мусса Ибарагим Сиртийн ойролцоох боомтын хавьд бөмбөгдөлтөд гурван загасчин амиа алдсан гэлээ. Гуравдугаар сарын 19-нөөс хойш Ливид энгийн 100 орчим хүн үрэгдээд байгаа гэж тэрээр хэлсэн байна. Гэвч олон улсын нисэх хүчний дэмжлэгтэйгээр босогчид баруун тийш давшсаар байна. Босогчид сүүлийн долоо хоногийн дотор Ливийн зүүн хэсгийн бараг бүх нефтийн цогцолборт хяналтаа тогтоож чадаад байна.

Босогчдын эзэлсэн Сирт ойролцоогоор Бенгази ба Триполийн яг хооронд нь байрладаг ажээ. Босогчдын дараагийн бай нь хотоос 150 км-ийн зайтай цэргийн баазууд байх бололтой.

Брюссельд ням гаригийн орой олон улсын хүчний Ливид явуулж байгаа ажиллагааны командлалыг НАТО-д дам­жуу­лан шилжүүлжээ. Хурал­дааны дараа Умарт Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен “Ливийн энгийн хүн амын аюулгүй байдлыг хангах талаар НҮБ-ын гаргасан тогтоолын бүхий л нөхцөлийг хэрэгжүүлж эхэлнэ” гэв.

“Бид Ливид зэр зэвсэг нийлүүлэхэд тавьсан хориг арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Бид хурандаа Кадда­фийн цэргийн нисэх хүчний нислэгийг хаасан агаарын орон зайг бий болголоо. Гэлээ ч бид манай ажиллагааны талбарыг өргөжүүлэх болно. Бүс нутгийн холбоотнууд бид Ливийн хүн амыг хамгаалах болно” гэж тэрээр хэлжээ.

Энэ бүгдийг ярьж байхдаа НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга цэр­гийн ажиллагааг НҮБ-ын тогтоолын хүрээнд явуулна гэж онцолжээ. НАТО-гийн ажиллагааны төлөвлөгөөг эвслийн гишүүн 28 орны төлөөлөгч тохиролцсон бай­на. НАТО-д командлалыг шилжүүлэх талаар бараг до­лоо хоногийн турш ширүүн маргаан өрнөж байж шийд­вэрлэснийг байсныг тэмдэглэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж