Барак Обама Ливи дэх АНУ-ын зорилгыг тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Барак Обама Ливи дэх АНУ-ын зорилгыг тайлбарлав

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама даваа гаригийн орой АНУ ямар зорилготойгоор Ливийн цэргийн ажиллагаанд оролцож буйг тайлбарлав. Вашингтоны Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Обамагийн хэлсэн үгийг CNN зэрэг Америкийн телевизүүд шууд дамжуулжээ.

“Ливийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцохгүй байх нь бидний төлөөлдөг бүхнээс урвасан хэрэг болох байлаа…Зарим орон бусад улсад болж буй хорлонт ажиллагаанд нүдэн балай сууж болох юм. АНУ бол тийм биш” хэмээн Обама мэдэгдсэн байна.

Олон улсын хүчний ажиллагаа нь Ливид бүс нутгийн тогтвортой байдлыг бусниулах  “нядалгааг” зогсоож чадлаа гэж тэрбээр хэлээд Ливийн удирдагч Мамумар Каддафийг цэргийн замаар унагах нь “өндөр үнэтэй алдаа болох байсан юм” гэж онцолжээ. Иракийн “дэглэмийг унагахад найман жил шаардагдаж, мянга мянган хүний аминд хүрэн их наяд орчим ам.долларын зарлагатай” болсныг Обама сануулав. “Тийм зүйлийг бид Ливид давтаж болохгүй” хэмээн тэрбээр мэдэгджээ.

Обама цааш нь “АНУ Ливи дэх ажиллагааны бүрэн хяналтыг НАТО-д  энэ лхагва гаригт шилжүүлнэ гэлээ. Командлалыг НАТО-д шилжүүлснээр Америкийн татвар төлөгчдийн Ливид зарцуулах мөнгө эрс буурна гэж тэр хэлэв. НАТО-гийн удирдлага Ливи дэх цэргийн ажиллагааг толгойлохыг гуравдугаар сарын 27-нд зөвшөөрсөн.

АНУ бүрэлдэхүүнд нь орж буй олон улсын эвсэл гуравдугаар сарын 19-нд Ливид пуужингийн цохилт хийж эхэлжээ. Гуравдугаар сарын 17-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ливийн агаарын орон зайд хориотой бүс байгуулах, энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар  хуурай замын цэргийн ажиллагааг явуулахгүйгээр хангах талын тогтоолыг гаргасны дараа Ливид цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Ливийн дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаанд АНУ-аас гадна Их Британи, Франц, Канад болон Европын зарим орон, Катар ба АНЭ оролцож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж