Жүдочдод байрны батламж гардуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Жүдочдод байрны батламж гардуулна

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Цагаанбаатар, М.Бундмаа болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох нарыг өнөөдөр 9.30 цагаас Хууль зүйн яамны байранд хүлээн авч, байрны батламж гардуулах болжээ. Дэлхийн аварга, олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат, ЦЕГ-ын харьяа “Хүч” спорт хорооны тамирчин М.Бундмаа болон тэдний дасгалжуулагч Ардын багш Ч.Насантогтох нарын амжилтыг үнэлэн байр өгөхөө амласан яамны удирдлагууд ийнхүү амлалтаа биелүүлж, байрны батламж гардуулж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж