NASA 3D камерыг “Mars Rover”-т ашиглахгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

NASA 3D камерыг “Mars Rover”-т ашиглахгүй

Канадын зохион бүтээгч Жэймс Камерон АНУ-ын засгийн газрын чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг болох “NASA”-ийн сансар судлалын багийнханд зориулж 3D камерыг бүтээсэн ч, сансар судлалын баг “Mars Rover” хөлөгт түүний бүтээсэн камерыг ашилахгүй хэмээн мэдэгдэв. Учир нь NASA MastCam нэртэй камерыг удаан хугацаанд хянамгай боловсруулж, удаа дараа туршиж амжилттай болсон тул уг камерыг сонгож, хөлгийн их биед аль хэдийн суурилуулжээ. Тиймээс ноён Камероны 3D камерыг ашиглахаас татгалзсан байна.

Хэдий энэ удаа ноён Камероны удаан хугацааны нүр их хөдөлмөр талаар болсон ч, дараагийн судалгааны хөлөгт түүний бүтээлийг ашиглана гэдэгт бүрэн итгэлтэй байгаа тухайгаа 3D камерын зохион бүтээгч мэдэгдсэн байна. Төлөвлөгөөний дагуу NASA сансар судлалын төв 2012 оны наймдугаар сард “Curiosity” хөлгийг Ангараг гаригт амьдрал байгаа эсэхийг судлуулахаар хоёр жилийн хугацаатай илгээх юм. Харин энэхүү хөлөгт ноён Камероны бүтээсэн 3D камерыг ашиглаж магадгүй ажээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж