Apple-ийн хөгжүүлэгчдийн дэлхийн чуулган болно

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Apple-ийн хөгжүүлэгчдийн дэлхийн чуулган болно

Apple компани ирэх зургадугаар сарын 6-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотын Москони Уэстэд Дэлхийн хөгжүүлэгчдийн чуулганыг албан ёсоор зарлалаа.  Уг чуулган таван өдрийн турш үргэлжлэх бөгөөд уг чуулганы үеэр iOS болон Mac OS зэрэг үйлдлийн системийн хөгжлийн цаашдын хандлага, төлвийг тодорхойлох юм байна.

Apple-ийн бүтээгдэхүүн хариуцсан маркетингийн албаны дэд ерөнхийлөгч Филип Шиллер хэлэхдээ “Хэрэв та iOS, Mac OS X програм хангамжийг хөгжүүлэгчдийн нэг бол энэ удаагийн боломжийг алдалгүй, зургадугаар сард болох хуралд оролцохыг урьж байна” гэжээ. Харин энэ хурлын үеэр нэгэн таатай таамаглал ажиглагчдын дунд байгаа нь iPhone 5-ыг албан ёсоор зарлаж магадгүй байгаа юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж