“3DS”-ээс үүдэлтэй гомдлын хариуг мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

“3DS”-ээс үүдэлтэй гомдлын хариуг мэдэгдэв

Японы видео тоглоом үйлдвэрлэгч Nintendo компаний бүтээгдэхүүн 3DS видео тоглоомын консол худалдаанд гарч эхэлсэн даруйдаа маш амжилттай борлогдож байгаа ч, сайны хажуугаар саар гэгчээр хэрэглэгчдээс гомдол, саналууд тус компанид ирэх болжээ. Уг видео тоглоомын консолоор тоглох үед тоглогчдын толгой өвдөж, нүд чилэх зэрэг зовиурууд илэрч эхэлсэн байна.

Харин энэхүү гомдол саналын хариу мэдэгдлийг  Nintendo-ийн зүгээс хийжээ. Энэхүү мэдэгдэлд “Бид Nintendo 3DS консолыг зах зээлд нэвтрүүлж эхлэхээс өмнө олон зуун мянган хүмүүсээр уг консолыг тоглож, туршуулсан ч, маш цөөн тооны хүнээс тааламжгүй сэтгэгдэл ирсэн. Ямар ч тохиолдолд компьютер дээр удаан ажиллаж байгаа хүмүүс ажиллаж байх зуураа дунд нь завсарлаж, хэсэг зуур амралт авч, нүдний чилээгээ гаргах ёстой байдаг. Үүний адил анх удаа 3D дүрсийг харж, тоглож байгаа хүмүүс дасаагүй байдаг тул бага зэргийн тавгүй байдал үүсч болох ч, энэ зовиур удаан үргэлжилдэггүй. Тиймээс хэсэг завсарласны дараа дахин тоглоход организм дасч, дахин зовиур илрэхээ болих болно” гэжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж