XXX домэйн нэрийг Энэтхэгт хориглоно

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

XXX домэйн нэрийг Энэтхэгт хориглоно

“xxx” домэйн буюу порно мэдээ мэдээллийн сайтад олгодог домэйн нэр нь Энэтхэгийн хууль дүрэмд харшилж байгаа тул уг домэйн нэрийг хориглох гэж байгаа тухай тус улс зарлалаа. Энэтхэгээс аваад Ойрхи Дорнодын улсууд, Индонези хүртэл уг домэйн нэрийг тууштай эсэргүүцдэг бөгөөд эдгээр улс дундаас Энэтхэг уг домэйн нэрийн эсрэг дорвитой алхам хийсэн анхны улс болох гэж байна.
Порно, садар самууныг сурталчилсан бичлэг, мэдээ мэдээллийг түгээн дэлгэрүүлэх нь хууль бус үйлдэл хэдий ч, ийм төрлийн материалыг насанд хүрсэн хүмүүс үзэх эрх нь хуулиар зөвшөөрөгдсөн байдаг ажээ. Харин Энэтхэгийн засгийн газраас энэхүү домэйнийг хориглох арга хэмжээ авч байгаа нь хэсэг бүлэг хүмүүсийн сонирхолд харшилсан хэрэг болжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж