
“Азийн Шинэ Хүч” номинацийн тэргүүн шагналыг Гүржийн залуу найруулагч Торнике Бзиавагийн бүтээл “4 дүгээр сарын жихүүдэс”, тусгай шагнал, дипломыг Өмнөд Солонгосын найруулагч Хан Сюн Хуны бүтээл “Миний ээжийн кимчи” кино хүртжээ. Төгсгөлийн шатанд БНСУ, Тайвань, Иран, Хятад, Гүрж, Монголын 10 бүтээл шалгарснаас 2 нь баримтат, бусад нь богино хэмжээний уран сайхны кино байжээ.
Богино хэмжээний кино, видео бүтээлийн энэхүү наадмаар гараагаа эхэлсэн залуу найруулагч нар олон улсын тэргүүн зэрэглэлийн кино наадмуудад амжилттай оролцдог уламжлалтайг зохион байгуулагчид нь дурдаж байв. “Зуд. Хүйтэн симфони” өмнө нь Германы Лайпцигийн олон улсын баримтат киноны наадам, АНУ-ын “Hot springs” наадмын албан ёсны хөтөлбөрт шалгарч байсан юм. Кино наадмыг зохион байгуулагчид болон шүүгч нар цаашид Монголын залуу уран бүтээлчдийг энэ кино наадамд идэвхтэй оролцохыг урьсан байна.