Б.Сарантуяагийн хос цомог худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Б.Сарантуяагийн хос цомог худалдаанд гарлаа

Зууны манлай поп дуучин Б.Сарантуяа  энэ сарын 26-нд “Sky lounge”-д “Сэтгэлийн есөн цацал” хос цомгийнхоо өдөрлөгийг нь хийсэн. Харин өчигдрөөс түүний  “Сэтгэлийн есөн цацал” нэртэй хос цомог худалдаанд гарчээ. DVD болон CD хэлбэрээр гаргасан энэхүү цомгийн үнэ 15.500 төгрөгөөр “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрээр борлогдож эхэлжээ.

Мөн дуучин Сараа этник урсгалын уран бүтээлүүдээс бүрдсэн “Аргагүй амраг 2” цомгоо энэ сарын сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.  Тэрбээр гурван жил тутамд нэг удаа эх орноо тойрон аялан тоглолтоо хүргэдэг уламжлалтай. Энэ удаад цомгийн ажлаа дуусмагц эх орноо тойрон аялан тоглолтоо хийх юм байна. Харин аялан тоглолтынхоо хаалтыг Улаанбаатар хотноо нийслэлчүүддээ зориулан хийхээр төлөвлөөд байгаа ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж