Авлигын дүнг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Авлигын дүнг танилцуулав

“Мянганы хөгжлийн ес дэх зорилтод дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн багтай хамтран боловсруулсан арга зүйн дагуу Авлигатай тэмцэх газраас “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөлөл 2010”  судалгааг хийж, үр дүнг нэгтгэн гаргасан байна.

Энэхүү судалгааг Мянганы хөгжлийн ес дэх зорилтын хүрээнд гурав дахь жилдээ хийж байгаа аж. 

Өмнө нь 2008, 2009 онуудад дээрх судалгааг хийж, үр дүнг нь олон нийтэд мэдээлж байжээ.  Судалгаагаар улстөр, хууль хяналтын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн үнэлгээ 2010 онд 4.07 болж, 2009 оныхоос 0.12 пунктээр өссөн дүнтэй гарсан байна.

 Энэхүү судалгааг гурван жил дараалан явуулснаар улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын нөхцөл байдлын өөрчлөлт, хөдөлгөөнийг тодорхойлон үнэлэлт дүгнэлт өгөх боломжийг олгож байгаа аж. Мөн судалгаа нь авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгааныг шинжээчдийн үнэлгээгээр тодорхойлж, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд шаардлагатай мэдээллийг өгөх ач холбогдолтой юм байна. Өөрөөр хэлбэл, энэхүү судалгааны үр дүн нь:

  • Энэ хүрээн дэх авлигын асуудалд хэн их өртөмтгий байна вэ?
  • Авлига үүсэхэд ямар хүчин зүйлс голлон нөлөөлж байна вэ?
  • Авлигын асуудал хэрхэн биелэлээ олж байна вэ? (үйлдэл, нөлөөлөл)
  • Авлигын асуудал юунд чиглэгдэж байна вэ?
  • Ямар хэлбэрээр илрэн гарч байна вэ?
  • Ямар аргыг хэрэглэж байна вэ?
  • Авлигаар олсон хөрөнгөө юунд зарцуулж байна вэ?
  • Энэ асуудлыг шийдэхийн тулд яах ёстой вэ  гэсэн асуудлуудад хариулт өгөх боломжтой гэнэ.

Судалгааны үр дүн нь зөвхөн судалгаанд хамрагдсан шинжээчдийн төсөөлөл, үнэлгээ, дүгнэлт юм.

“Улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөлөл 2010”  болон “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаархи төсөөлөл 2009”    судалгааны тайлан, дэлгэрэнгүй мэдээллийг Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn сайтын Судалгаа, шинжилгээ цэснээс буюу http://www.iaac.mn/pdf/ssha/Report_CPPLS_2010_new.pdf линкнээс үзэх боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж