Хосни Мубарак гэрийн хорионд байна

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Хосни Мубарак гэрийн хорионд байна

Египтийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак улс орноосоо гарч яваагүй, харин гэрийн хорионд байгаа гэж Agence France-Presse дамжуулсан байна. Мубаракийн дараа засгийн эрх авсан Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн төлөөлөгч энэ тухай мэдэгдэв. Учир нь хэвлэлээр Мубарак Саудын Араб руу зугтан гарсан гэх мэдээ тарсан байв.
Египетийн томоохон сонин “Аль-Ахрам” Зэвсэгт хүчний дээд зөвлөлийн мэдээнээс ишлэн Мубаракийн хамт түүний гэр бүлийн гишүүд бас гэрийн хорионд байгаа гэж бичсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж