“Tepco” ард иргэдээсээ уучлал гуйжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

“Tepco” ард иргэдээсээ уучлал гуйжээ

Фукушимигийн цөмийн станцыг байгуулсан “Tokyo Electric Power” компанийг Японы Засгийн газрын мэдэлд шилжүүлж магадгүй гэсэн дуулиан гарчээ. Японы хэвлэлийн дээрх мэдээ хөрөнгө оруулагчдыг сандаргаж,  “Tepco”-гийн  хувьцаа 18 хувиар буурсан байна.  Японы газар хөдлөлтөөр сүйдсэн Фукушимагийн цөмийн станцын цацраг идэвхит бодисын алдагдлаас болж “Tepco”-ийн хувь заяа хэрхэн эргэх бол гэдэг асуулт гараад буй. Тус компанийг дахин хөл дээр нь босгоход 25 тэрбум ам.доллар хэрэгтэй аж. “Tepco”-г улсын мэдэлд шилжүүлэх  яриа Засгийн газрын сайд “Тус компанид санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой” гэж “Reuters” агентлагт өгсөн ярилцлагын үеэр гарч ирсэн юм.  Гэвч энэ асуудлыг Засгийн газар авч хэлэлцэнэ гэж Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юки Эдано ярьж байна. Өнгөрсөн пүрэв гаригт “Tepco”-гийн хувьцааг худалдах асар олон санал ирсэн нь худалдааг түр зогсооход хүргэсэн юм. Урьд өдөр нь тус компанийн хувьцаа сүүлийн 30 жилд буураагүйгээр буурсан аж.

“Tepco” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа “Компанийг улсын мэдэлд шилжүүлэх тухай огт сонсоогүй. Яг одоо цөмийн алдагдлыг зогсоохоос илүү чухал асуудал бидэнд байхгүй”  гэжээ. “Tepco”-гийн удирдлагууд цацраг идэвхит бодисын алдагдлын төлөө ард иргэдээс уучлал гуйсан байна.  Японы зарим банкны удирдлагууд “Tepco”-д яаралтай зээл олгохоор ярилцаж байгаа аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж