Иргэний үнэмлэхний материал авахгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Иргэний үнэмлэхний материал авахгүй байна

Иргэний үнэмлэхийн наалтын материал
дууссан тул бичиг баримтаа үрэгдүүлсэн иргэдийн материалыг  УМЕГ болон
тус газрын харьяа хэлтсүүд түр хугацаагаар хүлээн авахгүй байгаа аж.
Иргэд  иргэний үнэмлэхээ үрэгдүүлэн дахин шинээр гаргахад  яаралтай
болон энгийн гэсэн хоёр байдлаар материалыг авдаг байна.  Гэтэл наалтын
материал дууссан учир яаралтай үйлчилгээнд хамрагдах гэсэн иргэдийн
материалыг хүлээн авах ажил  ийн зогсоход хүрчээ. Наалтын үнэт цаасыг
манайхан  гаднаас нэгдсэн журмаар захиалж авдаг бөгөөд ирэх долоо
хоногоос ирэх юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж