ДАШТ-ийг зохион байгуулагчид “баяраа тэмдэглэнэ”

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

ДАШТ-ийг зохион байгуулагчид “баяраа тэмдэглэнэ”

Энэ үдэш Европын хөлбөмбөгийн ногоон талбайд “Евро-2012”-ын сонгон шалгаруулалтын хүрээнд болох тоглолтуудаас гадна хэд хэдэн нөхөрсөг тоглолт болох юм. Эдгээрээс нэг сонирхолтой тоглолт нь ОХУ болон Катарын багуудын тоглолт. Чухамдаа сонирхол татаж буйн учир нь дээрх орнууд 2018 болон 2022 оны хөлбөмбөгийн их баяр наадмыг өөрсдийн эх орондоо зохион байгуулах билээ. Улс орны хөгжил, дэд бүтэц, цаашлаад эдийн засгийн хувьд том ахиц дэвшил авчирдаг хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа хүлээн авах эрх авсан тэр өдрөөс хойш гурван сар гаруйн дараа Катар болон ОХУ-ын багууд баяраа тэмдэглэж, хоорондоо нөхөрсөг тоглолт хийхээр болсон нь энэ.

Оросын шигшээ багийн ахлагч Андрей Аршавин болон түүний нөхөд өнгөрсөн бямба гаригт “Евро 2012”-ын урьдчилсан шатны В хэсэгт Армяны багийн талбайд хуурай тэнцсэн. Тиймээс Дик Адвокаатаар удирдуулсан баг Ирланд болон Словакийн багтай адил 10 оноотой энэ хэсгийг тэргүүлж байгаа юм. “Бид энд ялалт байгуулахаар ирсэн. Яагаад гэвэл бид ялалт байгуулаагүй нэлээд удлаа. Тиймээс энэ боломжийг л ашиглах хэрэгтэй. Эндхийн зүлэг ч их гоё юм. Бас Катарын ХБХ-ны хийж буй ажил их таалагдаж байна. Бид энд өөрсдийгөө харуулах ёстой” хэмээн Аршавин ярьжээ. Харин Катарын шигшээ багийн шинэ дасгалжуулагч Милован Раевацад “Энэ бол багтайгаа танилцах маш сайхан боломж” хэмээнсэн байна. Серби мэргэжилтэн өмнө нь Ганын шигшээг амжилттай удирдаж, дараа нь урилгаар Катарыг дасгалжуулах болсон билээ. Энэхүү нөхөрсөг тоглолт Монголын цагаар 00.30 цагаас Доха хотын Яссим Бин Хамад цэнгэлдэхэд явагдана.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж