Бейл багийнхаа төлөө эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Бейл багийнхаа төлөө эргэн ирлээ

Уэйлсийн шигшээ багийн Англитай хийсэн “Евро-2012” тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцож чадаагүй Гарет Бэйл клубийнхээ тавьсан зорилт, олон жил хүсэн хүлээсэн амжилтын төлөө ногоон талбайдаа эргэн ирэхээр болжээ. 21 настай, Английн Премьер лигийн шилдэг жигүүрийн тоглогч маань энэ долоо хоногийн “Уиган”-тай хийх тоглолтод оролцож магадгүй гэнэ. Харин ирэх долоо хоногт “Реал”-ын Сантьяго Бернабеуд гарааны 11 тоглогчийн тоонд баттай орно. Түүхэндээ анх удаа Аваргуудын лигт орж, хэсгээсээ нэгээр шалгараад зогсохгүй шилдэг наймд үлдсэн нь “Тоттенхэм”-ийн хувьд хангалттай амжилт биш. Энэ баг одоо Европын хамгийн шилдэг, хамгийн олон удаагийн буюу есөн цомыг өргөсөн клубыг хожих зорилго өвөртлөн хоёр гайхалтай тоглолтыг хийх юм. Ингэх бүрэн боломжтой багуудын нэг яах аргагүй мөн гэдгийг Гарет Бэйл, Рафаэль Ван дер Ваарт, Лука Модрич гээд дэлхийн шилдэгүүд цугларсан энэ багийн бүрэлдэхүүн баттай харуулах биз ээ. 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж