J.Weatherford-ын “Чингис хаан” ном өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

J.Weatherford-ын “Чингис хаан” ном өрсөлдөж байна

Эрдэмтэн Jack Weatherford-ын бичсэн Дэлхийг байлдан дагуулсан Чингис хааны түүх, XIII зууны монгол цэргийн зохион байгуулалтыг өгүүлдэг “Чингис хаан ба шинэ ертөнцийг бүтээхүй” номын аудио хувилбар өнгөрөгч оны хоёрдугаар сард худалдаанд гарсан. Тус сонсдог ном худалдаанд гарсан даруйдаа уншигчдын анхаарлыг татаж, аудио бүтээгдэхүүн худалдаалдаг Audible. com хэмээх сайтад борлуулалтаараа тэргүүлсэн. 14.19 цаг үргэлжилдэг тус ном энэ удаа Audilbe.com цахим хуудаснаас зохион байгуулсан шилдэг аудио ном тодруулах дөрөв дэх шалгаруулалтын эцсийн шатанд өрсөлдөж байна. Редакторуудын сонголт, борлуулалтаараа тэргүүлэгч, шүүмжлэгчдийн таашаалд нийцсэн, хэрэглэгчдийн хамгийн дуртай бүтээл гэсэн дөрвөн төрлөөр тус бүр найман ном шигшигдэн өрсөлдөж байгаа юм. Шалгаруулалт хасагдах журмаар явагдах бөгөөд хэрэглэгчдийн хамгийн дуртай ном төрөлд зохиолч Жэк Уитерфорд “Чингис хаан ба шинэ ертөнцийг бүтээхүй” эхний тойрогт Жим Бачерийн “Өөрчлөлт” бүтээлтэй өрсөлдөж байгаа юм. Өчигдөр эхний тойргийн санал асуулга дууссан өнөөдөр хоёрдугаар шатанд өрсөлдөх бүтээлүүдийн дүн гарна.  Хэрэв уг бүтээл шөвгийн  дөрөвт үлдэж чадвал ахин өрсөлдөх юм.
Энэхүү санал асуулгын талаар мэдэхийг хүсвэл http://www.audible.com/tournament цахим хуудсанд зочлоорой.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж