Хэрэг бүртгэх газрын даргыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Хэрэг бүртгэх газрын даргыг томиллоо

Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, тус газрын дэргэдэх Хэрэг бүртгэх газрын даргаар хурандаа Л.Сүхээг томилох шийдвэр гаргажээ. Тэрбээр уг албан тушаалд томилогдохоосоо өмнө Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргаар ажиллаж байсан байсан юм байна. Харин түүний хуучин албан тушаалд  Дотоодын цэргийн 809 дүгээр  салбар буюу Тусгай бүлгийн захирагч дэд хурандаа Б.Ганзориг ажиллахаар болсон байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж