Шинэ шүүхийн шүүгчид номын дуу сонсоно

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Шинэ шүүхийн шүүгчид номын дуу сонсоно

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, захиргааны ажилтнууд “номын дуу” сонсч байна. Улсын Дээд шүүх, Ханнс Зайделийн сан, “Эрх зүйн боловсрол” академиас хамтран зохион байгуулж буй уг сургалт нийт зургаан хоног үргэлжлэх аж.  Сургалтын үеэр Дээд шүүхийн шүүгчид болон албаны бусад хүмүүс “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийг хэрэглэх нь”, “Шүүхийн захиргааны удирдлага, үйл ажиллагааны үндсэн зарчим”, “Захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох нэхэмжлэлийн төрөл, түүнийг шалгах аргачлал”  зэрэг сэдвүүдээр хичээл заах юм.Түүнчлэн сургалтад ХБНГУ-ын Баварийн захиргааны сургуулийн тэргүүн асан, доктор Ю.Харбих оролцож “ХБНГУ-ын захиргааны хэргийн шүүхийн талаархи тойм, давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, онцлог, баримтлах зарчим”, “ЗХХШТ хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг ХБНГУ-ын ЗХХШТ хуулийн холбогдох заалтуудтай харьцуулсан тайлбар” зэрэг өргөн хүрээг хамарсан сэдвүүдээр хичээл заах аж.

Н.Түвшин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж