Латин Америк хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулна

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Латин Америк хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулна

Дэлхийн хэмжээнд хагалан боловсруулж, хүнсний бүтээгдэхүүн тарьж болох нийт газрын талбай нь  445,5 сая га-д хүрдэг бөгөөд үүнээс 123,3 сая буюу 28 хувь нь Латин Америкийн орнуудад ногддог ажээ.

Америк дундын хөгжлийн Банкны жилийн ажлын тайланг хэлэлцэж байгаатай холбогдуулан “Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт түүнээс гарах Латин Америк, Карибын орнуудын хариу” гэсэн нэрийн доор зохион байгуулсан хэлэлцүүлгийг тус бүс нутгийн 30 гаруй орны сангийн сайд нар танилцуулсан байна.

Дэлхийн хэмжээнд зөвхөн Африк тивд л газар тариалан эрхэлж болох хамгийн өргөн уудам талбай буюу 445,2 сая га талбай нь 45 хувь нь байдаг аж.
НҮБ-ын Хүнс тэжээл, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан тооцоогоор дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт сүүлийн найман сарын туршид хамгийн оргил дээд хэмжээнд хүртлээ өссөн байна.
Дэлхийн банкны Латин Америкийн орнуудын асуудал хариуцсан ажилтан Памела Кокс “Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлан тогтоох боломж байна. Латин Америкийн орнууд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бололцтоотой байгаа юм. Учир нь усны хомсдол энэ тивд бэрхшээл учруулахгүй байгаа юм” гэжээ. Тус бүс нутгийн Бразил, Аргентин, Мексик, Уругвай зэрэг орнууд техникийн сайн түвшинд хүрсэн бөгөөд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлдээ урагш үсрэлт гаргах бүрэн боломжтой байгаа аж.  
2009 оны байдлаар Латин Америкийн орнуудад дэлхийн хүнсний бүтээгдэхүүний экспортын 14 хувь ногдож байгаагаас дэлхийн хэмжээнд борлуулагдаж буй шар буурцгийн 52 хувь, махны 44 хувь, гадил жимсний 70 хувь, кофений 45 хувь, элсэн чихрийн 45 хувь нь тус тус ногдож байгаа тухай Дэлхийн банкнаас гаргасан мэдээнд дурдсан байна.

Латин Америкийн орнуудын нийт хүн амын 93 хувь нь хүнсний бүтээгдэхүүн экспортлогч орнуудад амьдарч байна. Нөгөө талаар бүх хүн амын 70 хувь нь хот суурин газарт амьдардаг тул хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нэрвэгдэж байдаг ажээ.
Дэлхийн санхүүгийн хямрал эхэлсэн 2008 он хүртлэх хугацаанд Бразил зэрэг орнууд  хүн амын хамгийн ядуу хэсэгт олгох мөнгөн тэтгэмжийг 8 хувь хүртэл өсгөх хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг дэлхийн  байгууллагууд ихэд үнэлэн сайшааж байгаа юм байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж