Хөрөнгө оруулалт 800 тэрбумд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалт 800 тэрбумд хүрчээ

Гадаадын хөрөнгө оруулалтын газраас гаргасан судалгаагаар сүүлийн зургаан жилийн дүнгээс харахад манай улсад оруулж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ жил бүр зуу гаруй тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Өнгөрсөн жилийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 800 тэрбум төгрөгт хүрсэн байна. Манай улс гадаадын 40 гаруй улстай хөрөнгө оруулалтын харилцаатай байдаг бөгөөд оруулсан хөрөнгийн баталгааг найдвартай хангах, бизнесийн орчинг тогтворжуулах тухай зүйл заалт Хөрөнгө оруулалтын тухай хуульд тодорхой орсон нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байна хэмээн албаны хүмүүс үзэж байгаа юм байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж