Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

92-той эмээ хөрш айлынхаа 53-тай залуугаас өөрийгөө үнсэхийг хүсчээ. Хархүү татгалзаж. Хариуд нь эмээ хагас автомат буу гэрээсээ авч гарч ирээд өөдгүй эрийн гэр рүү дөрвөн удаа бууджээ. АНУ-ын Флорида мужид ийм хэрэг гарлаа. “Сум миний толгойноос хэдхэн см-ийн зайтай өнгөрсөн” гэж хөрш эр цагдаад мэдүүллээ. Балмад эмээ одоо шоронд саатуулагдаж байна. Түүний шүүх хурал ирэх сарын 26-нд болно.


Хөрш эр зургаан сарын өмнө нүүж ирсэн бөгөөд ганц бие эмээд хогийг нь асгаж өгөхөөс өгсүүлээд тусалдаг байжээ. Харин эмээ түүний тусыг арай өөрөөр ойлгосон бололтой. Хөршийнхөөрөө ороод гарсан эмээ “Намайг баяртай гээд үнсээч” гэжээ. “Үгүй ээ, та зүгээр гэртээ харьж үз. Би найз эмэгтэйтэй” хэмээн хэлснийхээ шанг хархүү гайгүй сайн хүртсэн нь энэ. Эмгэнийг гараад явмагц утсаар ярьж эхэлсэн бөгөөд гэнэт буун дуу сонсогдсон байна. Хардах чинь зөвхөн залуу улсын ажил биш юм байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж