Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Ойрын өдрүүдэд нийт нутгаар эрс дулаарч буйтай холбоотойгоор Завхан аймгийн Ус цаг уурын газраас аймгийн хэмжээнд энэ сарын 27-31-нийг хүртэлх хугацаанд цаг агаар ямар байх талаар дараах мэдээллийг ирүүллээ.
Энэ сарын 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.  Салхи  гол төлөв баруунаас секундэд 5-10 метр, 29, 30-нд зарим газраар  секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурна. Дулаарч Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус, Говь талын бүс нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
Манай аймгийн гол мөрний хаврын шар усны үер Xaнгaй нуруунаас эx aвсан гoлуудын aдгaaр дөрөвдүгээр сaрын эxний 10 xoнoгт эxэлдэг.
Энэ сарын 20-ны байдлаар үндсэндээ ихэнх гол мөрний сав газраар тодорхой хэмжээний цастай байгаа бөгөөд Идэр, Тэс, Буянт голын сав газарт цасны зузаан 20-40 смбайна. Мөн цаг агаарын дөрөвдүгээр сарын урьдчилсан мэдээгээр гол мөрний сүлжээтэй нутгаар агаарын температур олон жилийн дунджаас харьцангуй дулаан байх төлөвтэй байгаа зэрэг нь зарим голын хаврын шар усны үерийн хэмжээ олон жилийн дунджаас их байх нөхцлийг бүрдүүлээд байна.
Хаврын шар усны үер ажиглагдахын зэрэгцээ цаг агаарын огцом дулааралтын улмаас голын мөс эрчимтэй хайлж голд мөсөн хахаа үүсэж, усны төвшин нэмэгдэж голын ус эргээсээ халих онцлогтойг анхаарах хэрэгтэй.
Иймд цасихтэй байгаа гол болон бусад жижиг голын савд нутаглаж буй ард иргэд хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг сануулж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж