Шүдний эмнэлгийг Чингис хааны аргаар хөгжүүлэх нь

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Шүдний эмнэлгийг Чингис хааны аргаар хөгжүүлэх нь

Ийм нэгэн гарчиг “Бүүксэллэр” сэтгүүлээс хамгийн этгээд гарчигт олгодог шагналын эзэн боллоо. Өмнө нь шүдний эмч байгаад өдгөө ном бичих болсон Майкл Ян шинэхэн номдоо энэхүү гарчгийг өгсөн байна. Тэрбээр номондоо шүдний эмнэлгийн салбарт хэрхэн Чингис хааны эзэнт улс шиг хүчирхэгжих тухай зөвлөмжүүдийг өгүүлсэн аж.


“Хэдийгээр барууны ертөнцөд Чингис хааныг харгис хэрцгий хэмээн сөрөг талаас нь дүгнэдэг ч хурц ухаан, оновчтой бодлогоороо дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг гүрнийг байгуулсан нь үнэн. Яг энэ бодлогоор орчин үеийн шүдний эмч нар ажиллах ёстой” хэмээн зохиолч бичсэн байна. Оюун ухааныг үнэлж ашигладаг, дайснуудынхаа тактикийг мэдэрч, уншдаг, шинэ санаа, технологийг асар хурдан өөрийн болгон эзэмшдэг, хүний нөөцийн ухаалаг бодлого явуулж чаддаг байсан хааны чадваруудыг тэрбээр жишээ татжээ.


Өвөрмөц гарчгийн энэ шагналыг 1978 оноос эхлэн олгож эхэлсэн бөгөөд энэ жил 66 гарчиг өрсөлдөв. Ялагчийн хүчтэй өрсөлдөгчид нь “Нэгэн шөнийн хайрын хүүхэд”, “Нийгмийн галт уулын домог”, “Нохой чинь ямар өнгөтэй вэ?” зэрэг гарчгууд байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж