Радиаци хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Радиаци хүнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Цацраг идэвхийн хэмжүүрийн нэгж нь беккерель (1 беккерель нь скундад 1 задрал) эсвэл cpm (1 cpm — минутын задрал) юм.
Цацраг идэвхт туяаны ионизацийн хүн үйлчлэх хэмжээг рентгенээр  (Р) эсвэл зивертаар (Зв), 1 Зв = 100 Р = 100 бэр (бэр — рентгений биологийн  тэнцэл). Нэг зивертэд 1 мянган миллизиверт (мЗв) байна.

Хүнд үйлчлэх төвшин:

0,05—0,2 Зв (50—200 мЗв, 5—20 Р). Ямар нэгэн шинж тэмдэг байхгүй. Харин ирээдүйд хорт хавдар эсвэл гений өөрчлөлт гаргах магадлалтай.
0,2—0,5 Зв (200—500 мЗв, 20—50 Р).
Ямар нэгэн шинж тэмдэг байхгүй. Цусны эсийн тоо цөөрч болно.
0,5—1 Зв (500—1000 мЗв, 50—100 Р). Толгой өвдөж, бие суларна. Дархлал суларч, халдвар өвчинд нэрвэгдэх нь амархан болно. Эрэгтэйчүүдэд үргүйдэл түр хугацаагаар гарч ирнэ.
1—2 Зв (1000—2000 мЗв, 100—200 Р). Статистикийн мэдээгээр энэ хэмжээний туяаны хордлоготой хүмүүсийн 10 хувь нь 30 хоногийн дараа нас бардаг. Бөөлжилт ба шинж тэмдэг нь хордлого авснаас 3-6 цагийн дараа илрэх бөгөөд нэг хоногийн турш гарч ирнэ. 10-14 хоногийн дотор хордлого авсан үе байх бөгөөд дараа нь биеийн байдал муудан шингэнээ алдаж, ядаргаа гарч ирнэ. Дархлалын систем гэмтсэн байгаа учраас халдварт өвчинд нэрвэгдэх аюултай. Эрэгтэйчүүдэд үргүйдэл түр хугацаагаар гарч ирнэ.  Мөн үр зулбалт ба дутуу төрөлт гарах магадлал өндөр.  
2—3 Зв (2000—3000 мЗв, 200—300 Р). Энэ хэмжээний хордлоготой хүмүүсийн 35 хувь нь 30 хоногийн дараа нас бардаг гэсэн статистиктай. Туяаны цохилтын шинж тэмдэг 1-6 цагийн дараа илрэн 1-2 хоног үргэлжилнэ. Дараа нь латентын үе нь 7-14 хоногт байх байх бөгөөд түүний дараа үс унаж, ерөнхий ядралт гарч ирдэг. Цусны цаган бөөм эрс бурч халдварт өвчин авах эрсдэл өснө. Эмэгтэйчүүд түр хугацаанд үргүй болно.
3—6 Зв (3000—6000 мЗв, 200—600 Р). Статистикаар энэ хэмжээний туяаны хордлоготой хүмүүсийн 50-60 хувь нь 30 хоногийн дараа нас бардаг. Шинж тэмдэг нь хордлого авснаас 1-6 цагийн дараа илрэх бөгөөд 1-2 хоногийн турш гарч ирнэ. Латентын үе нь 7-14 хоногт байх байх бөгөөд түүний дараа үс унаж, ерөнхий ядралт гарч ирдэг. Цусны цаган бөөм эрс бурч халдварт өвчин авах эрсдэл өснө. Эмэгтэйчүүд үргүй болно. Амны салат ба арьсан дор мөн бөөрөнд цус алдалт хугацаагүй үргэлжилнэ. Хордлого авснаас 2-12 долоо хоногийн доторх үхлийн шалтгаан нь халдварт өвчнүүд ба дотоод цус алдалт болдог.  
6—10 Зв (6000—10000 мЗв, 600—1000 Р). Бараг зуун хувийн үхэл, эмчилгээ байхгүй. Сайндаа л үхлийн хэдэн жилийн тарчлалтайгаар барьж болно. Чөмөг бүрэн хордож, түүнийг шинээр суулгуулах хэрэгтэй болдог. Хоолны замын эрхтнүүд ноцтой өвчилсөн байна.
10—80 Зв (10000—80000 мЗв, 1000—5000 Р). Хүн тэр даруйдаа комд орон удалгүй нас бардаг. Ихэнх тохиолдолд үхэл 5-30 минутын дотор ирдэг.
80 Зв (80000 мЗв, 8000 Р) илүү. Эгшин зуурын үхэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж