Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

“Демубаракзаци”

Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн эсрэг асар их тооны нийгмийн гомдол сүүлийн сар хагасын дотор гарсан байна. The New York Times мэдээлснээр нутаг орондоо бэлхүүсийн бүжгийнхэн ба нэр нь тодроогүй баячуудын дунд ажилладагаар алдартай өмгөөлөгч Самира Сабри эдгээр гомдлын ихэнхийг гаргажээ. Энэ удаа тэрээр Мубаракийн нэрийг арчин үгүй болгож, бүх хөшөө дурсгалыг нь зургуудтай нь устгахыг шаардав. “Фараонуудын үеэс захирагчдийг алдаршуулж байсанд египетчууд дассан байна. Гэхдээ ард түмнээ тонон хулгайлж байсан явдлыг үлдээж болохгүй. Би энэ гучин жилийн түүхийг арчих гээгүй ч харин түүний нэрийг, түүнийг дурсахыг устгах гэсэн юм” хэмээн тэрээр өрөгдөлдөө тайлбарласан байна. Өмгөөлөгч Сабри энэ үйлдлээ “демубаракpзаци” гэж нэрлэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж