Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Авилга гэж аранга

Ардчиллын
хөгжүүлэх тухай яриатай зэрэг шахуу авилгал хэмээх асуудлыг яаж
бууруулах тухай Монголчууд 20 жил өрнүүн хэлэлцүүлэг явуулсан. Авилгал
гэж юу болох, хаанаас үүсдэг, шалтгаан нөхцөл нь байгаа тухай, хэр хор
уршигтай тухай ёстой л наян настайгаас найман настай балчир хүртэл
авилга гэхээр бүрэн хэмжээний лекц уншихаар болсон. Их ярьсанаар болдог
бол авилга гэж гай аль хэдий нь Монголоос тонилоод, бид эх орноо
гялалзтал хөгжүүлээд, “жаргаж” суухаар хугацаа өнгөрлөө. Олон зүйл
нуршилгүйгээр авилгын түвшингийн талаар дэлхий дахинд хүлээн
зөвшөөрөгдсөн нэгэн судалгааны дүнг харуулая.

Энэ
бол олон улсын “Трансперенси Интернешнл” байгууллагаас жил бүр дэлхийн
улс орнуудын авилгын индексийг тодорхойлдог судалгаа юм. Аргачлалын
хувьд авилгын түвшинг 0-10 оноогоор дүгнэж, хамгийн бага авилгатай буюу
авилгыг хязгаарлаж чадсан орнууд 10-аас эхэлж, авилгыг дээд зэргээр
цэцэглүүлсэн нь тэг оноо руу уруудах байдлаар тооцож харуулдаг
онцлогтой. Бид хаана явна аа?
Он
Монголын оноо
Монголын эзэлсэн байр
Нийт судалгаанд хамрагдсан улс орон
2004
3.0
85
145
2005
3.0
85
159
2006
2.8
99
180
2007
2.8
102
180
2008
3.0
106
180
2009
3.0
120
180
2010
2.7
116
178

Судалгааны
дүнгээс харахад сүүлийн 7 жилийг харахад юу ч өөрчлөгдсөнгүй. Өөрөөр
хэлбэл, Монгол авилгыг амжилттай “хөгжүүлж” буй улс орнуудын тэргүүн
эгнээнд явж байна. Бид оноо нь буураагүй ч эзлэх байр нь өөрчлөгдөөгүй
гэдэг нь манай улсаас бусад нь авилгатай тэмцэх чиглэлээр ажиллаж чадсан
гэсэн үг. 

 2010 оны Авилгын индекс. Тод улаан нь авилгаараа тэргүүлэгч орнууд
 

Авилгалын эсрэг ямар арга хэмжээ авсан бэ?  
– 1996 онд Авилгалтай тэмцэх хууль батлав.
– 2002 онд Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөр гаргасан.
– 2005 онд НҮБ-ын “Авилгалын эсрэг конвенци”-д нэгдэн оров.
– 2007 онд Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг авч эхэлсэн.
– 2007 онд Авилгатай тэмцэх газар байгуулагдсан зэрэг институцийн хувьд
нэг бус ажил хийсэн байх юм. Үүнд жил бүр олон улсын болон төрийн,
төрийн бус байгууллагуудаас албан газар, сургууль цэцэрлэг, шорон
эмнэлэгт зохиодог сургалт, судалгаа, төсөл хөтөлбөр, нийтлэл нэвтрүүлэг
цаашлаад сонгууль болгоноор улс төрчид, шинээр байгуулагдсан УИХ,
Засгийн газраас баталдаг сүржин тогтоол, зарлигуудыг тооцоогүй болно. 

Энэ
бүхэн зүгээр нэг хуурай аргуу, аргацаасан хууль, байгууллага байсан гэж
үү? Олон жилийн авилгатай тэмцсэн “тэмцэл”, хүчин чармайлт элсэнд
асгасан ус мэт хий дэмий замхран ууршиж алга болсон гэж үү?
 
Эх
оронд минь авилга ургаа хад чулуу мэт огтоос хөдлөхгүй байгаагийн учир
шалтгаан юу вэ?  Бидний хүч чадал, хүсэл эрмэлзэл хүрэхгүй байна уу? Улс
төрчдөөсөө аваад жирийн иргэд нь авилгыг арилгах ёс зүй, хүсэл зориг
огтоос төрөхгүй байна уу?
 
Бид нэг л худлаа хэлэлцээд, байрандаа хий эргээд байх шиг…!!!

http://www.ulsturj.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж