“Kodak” Apple, RIM-ийн эсрэг зарга мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

“Kodak” Apple, RIM-ийн эсрэг зарга мэдүүлжээ

Eastman Kodak компани Apple болон Research in Motion нарын эсрэг патентын эрхийг зөрчсөн хэргээр зарга мэдүүлжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард уг хэргийг нягталж үзсэн шүүгч Apple-ийн iPhone, RIM-ийн BlackBerry зэрэг нь 2001 онд Kodak-ийн авсан фото зургийн патентын эрхийг зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийсэн тул Kodak-ийн гаргасан заргыг хүчингүйд  тооцсон ажээ.
Гэвч АНУ-ын Олон улсын худалдааны хорооноос эл хэргийг дахин шалгаж үзэхээр болсон байна. Уг патентын эрхийн тухай маргааныг ирэх тавдугаар сарын 23-нд эцэслэн шийдэх юм. Харин Kodak-ийн зүгээс хэрэв хэргийг дахин хэрэгсэхгүй болговол дараагийн шатны арга хэмжээг авахад бэлэн байгаа тухайгаа хатуухан мэдэгджээ. Зарга үүсгэгч Kodak-ийн эсрэг RIM болон Apple-аас ямар нэг хариу мэдэгдэл одоогийн байдлаар хараахан хийгээгүй байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж