Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдлаа

Өнөөдөр Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хурлын эхэнд 2010 оны аймгийн төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг СТСХ-ээс хийсэн юм. Өнгөрөгч онд Дархан-Уул аймаг өөрөө өөрийгөө санхүүжүүлэхийн дээр улсын төсөвт 2,6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Цаашид төсвийн байгууллагын анхан шатны санхүүгийн хөтлөлтийг сайжруулах, холбогдох мэргэжилтнүүдийн ур чавдарыг дээшлүүлэх тал дээр анхаарах асуудал байгааг энэ үеэр хэлж байлаа. Мөн 2011 оны төсвийн тодотголын тухай аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат илтгэл тавьсан. Орон нутгийн төсвийн орлого 959 сая төгрөгөөр давсан үзүүлэлттэй гарч, ойролцоогоор нэг тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт нэмж суулгахаар болсон билээ. Дээрх мөнгийг орон нутгийн зам засвар, гэрэлтүүлэг, орон сууцнуудын өмнөх талбайн тохижилт гээд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт маягаар шийдвэрлэх саналыг оруулсан юм.
2010 онд хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, улсын тэмдэгтийн хураамж, ашигт малтмалаас бусад нөөц ашигласны төлбөр зэрэг орлого 100 хувиас давсан үзүүлэлттэй гарсан. Эдгээр татварын орлогууд 959 сая төгрөгийг бүрдүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ аймгийн 2010 оны улс, орон нутгийн төсвийн байгууллагууд болон төсвийн нэгдсэн тайланд хийсэн санхүүгийн баталгаажуулах аудитын дүгнэлтийг хэлэлцлээ. Өнгөрсөн онд аудитын дүгнэлтээр 1,2 тэрбум төгрөгний алдагдал гарч байсан бол энэ онд 150 сая төгрөгний алдагдал байгаа аж. Мөн 50 жилийн ойн арга хэмжээний зардлыг 100 сая төгрөгөөр бууруулах саналыг аудитаас оруулсан юм. Энэ мөнгийг хөрөнгө оруулалт руу оруулах хэрэгтэй гэснийг аймгийн Засаг дарга судалж үзээд ойн арга хэмжээний зардлыг 50 сая төгрөгөөр бууруулж, 50 сая төгрөгийг хөрөнгө оруулалтруу шийдэж, оронд нь ийм хэмжээний мөнгийг хандивлагчдаас цуглуулах боломж байгааг мэдэгсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж