Прокурорууд сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Прокурорууд сургалтад хамрагдав

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын албан даалгавар болон хяналтын чиглэлээр гаргасан шинэчилсэн аргачилсан заавруудын талаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаах 1, 2-р тасгийн мөрдөн байцаагч нарт мэдээлэл хийж, сургалт зохион байгуулжээ. Энэ оны нэгдүгээр сургалтын төлөвлөгөө,  хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хамтарсан зөвлөгөөнөөр шийдвэрлэсэн хавтаст хэргийн эмх цэгцийг сайжруулах, хэргийг товъёогийн дагуу хэрхэн үдэж, дугаарлах талаар сургагч багш, хяналтын прокурор Б.Өнөрмаа заасан байна. Сургалтад прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг бүрэн хамруулж,  ярианы хэлбэр болон програмчилсан хэлбэрээр сургалтыг явуулжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж