Зам засч байсан гурван иргэн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Зам засч байсан гурван иргэн амиа алджээ

Зам засварын ажил хийж байсан гурван иргэн угаартаж амь насаа алдсан хэрэг өнгөрөгч баасан гаригт гарчээ. Эх сурвалжийн мэдээллээр нас барсан гурван иргэн  Сонгинохайрхан дүүргийн XXI хороо,  335-р зөрлөгийн орчим зам засварын ажил эрхэлж байсан аж. Амиа алдсан Б, Д, Ч  нар нь 40-42 насны, эрэгтэй хүмүүс юм байна. Тэднийг зам ангийн вагончигт угаартан амиа алдсан байсныг хамт ажиллаж байсан ажилчид нь мэдэж, цагдаад дуудлага өгсөн байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж