“Универсиад”-ын аэробикийн тэмцээн өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

“Универсиад”-ын аэробикийн тэмцээн өндөрлөлөө

Монголын оюутны спортын 2011 оны X “Универсиад” их наадмын аэробикийн тэмцээн энэ сарын 26-нд ШУТИС-ийн урлаг зааланд холимог хос, гурвалсан, бүжгийн аэробик, стэп аэробикийн  төрлөөр зохион байгуулагдлаа. Тэмцээнд  МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, ҮБТДС, Аварга БТДС, Мон-Алтиус БТДС зэрэг сургуулийн 150 гаруй оюутан тамирчид өөрсдийн ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Тэмцээний дүнг танилцуулъя.

Холимог хосын төрөлд:

Б.Сумъяадорж, Б.Мөнхжаргал 16.73 /ҮБТДС/
Б.Нэргүйбаатар, Г.Дарханзул 16.60 /МУБИС/
А.Энхпүрэв, П.Хулан 14.050 /ШУТИС

Гурвалсан төрөлд:

Б.Өлзийжаргал, Б.Золбаяр, Ц.Энх-Отгон 16.613 /МУБИС/
Б.Сумъяадорж, Э.Бадамцэцэг, Л.Чанцалдулам 15.750 /ҮБТДС/
Б.Батгэрэл, Н.Сэргэлэн, Э.Галбадрах 15.000 /ШУТИС/

Байгууллагын дүнгээр:

Э.Мөнх- оргил дасгалжуулагчтай ҮБТДС-ийн баг тамирчид
Г.Наранхүү дасгалжуулагчтай МУБИС-ийн баг тамирчид
Г.Ерөөлбат дасгалжуулагчтай ШУТИС-ийн баг тамирчид тус тус шалгарлаа.
“Универсиад” наадмын дараагийн тэмцээнүүд дөрөвдүгээр сарын 2-3-нд чөлөөт бөх,  7-10-нд шатар, волейбол 14-17-ны хооронд үргэлжилнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж