Н.Баярмаа улсын рекордыг долоон удаа шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Н.Баярмаа улсын рекордыг долоон удаа шинэчлэв

Монголын хүндийг өргөлтийн холбооны 2011 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн “Хүч” спорт хорооны зааланд өчигдөр, өнөөдөр хоёр өдөр үргэлжилж, аваргуудаа тодрууллаа. 37 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд 10 байгууллагын 80 гаруй тамирчин өрсөлдсөнөөс 69 кг-ын жинд хүч сорьсон ОУХМ Н.Баярмаа Монгол Улсын дээд амжилтыг долоон удаа шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр огцом өргөлтөөр нэг, түлхэлттэй өргөлтөөр гурав, нийлбэр түлхэлтээр гурван удаа улсынхаа дээд амжилтыг шинэчилжээ.

Дашрамд дуулгахад, улсын аваргад амжилттай оролцсон тамирчдаас сонгон шалгаруулж, ОУХМ Н.Баярмаа, Г.Отгонтуяа, Э.Мөнхдөл, Б.Анхцэцэг нарыг ирэх сарын 8-16-нд БНХАУ-ын Тунлин хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахаар болжээ. Туйванчдын дараагийн тэмцээн нь 2012 оны Лондонгийн олимпийн эрх олгох ДАШТ юм. ДАШТ аравдугаар сард Францад болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж