Улсын заан Д.Рагчаа бизнес барилдаанд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Улсын заан Д.Рагчаа бизнес барилдаанд түрүүлэв

Монгол бөхийн өргөөнд өчигдөр улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн бизнес барилдаан боллоо. 2011 он гарсаар хоёр дахь удаагаа болсон бизнес барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” группын бөх, улсын заан Д.Рагчаа түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ноёд” группын бөх, улсын идэр өсөх начин Г.Эрхэмбаяр үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт Төв аймгийн Баянцогт сумын харьяат, “Олимп” дэвжээ, “Итгэлт-Орших” группын бөх, улсын харцага Ө.Даваабаатар, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бүрэнцутгамал” компанийн бөх, аймгийн арлсан Б.Болдбаатар нар үлдсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж